Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгагдаж буй 17 хүний нэрсийг АТГ-аас өнгөрөгч долоо хоногт олон нийтэд зарласан.
Эдгээр хүмүүс дунд УИХ-ын нэр бүхий 7 гишүүн байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн юм. Тэгвэл тэрбээр өчигдөр АТГ-д очиж, гэрчийн мэдүүлэг өгөх байсан боловч өнөөдөр /2022.12.20/ өөрийн биеэр очиж, мэдүүлгээ өгөхөөр болжээ.