Нийгэм
Г. Болормаа
Сэтгүүлч
Б.Жавхлан: Цагаан сар болох гэж байгаа учир III сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгоно
2023-01-17 15:02

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар мэдээлэл хийлээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал" Өчигдөр E-mongolia системийн ачаалал ердийн үеийнхээс 10-20 дахин нэмэгдсэн. Тиймээс систем ачааллаа даахгүй байдалд хүрч гацсаныг хүлээн зөвшөөрч байна. Иймд цаашид цахим системд шинэчлэл хийж сайжруулахаар ажиллана. Мөн энэ хүрээнд төр иргэдийн хувийн мэдээллийг хамгаалж өрх, дүүрэг төрийн байгууллагын мэдээллийн солилцоог сайжруулна. Өрхийн мэдээллийн сан хаяг дээр суурилдаг. Хаяг дээр байсан өмнөх хүмүүсийн мэдээлэл давхардаж гарч ирж байгаа асуудал гарсан. Иймд иргэдийн тусламжтайгаар өрхийн мэдээллийг сайжруулж мэдээллийг зохих түвшинд нь шинэчлэх хэрэгтэй байгаа" гэв.

Сангийн сайд Б.Жавхлан" Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгүүдэд анх 20 мянган төгрөгөөр олгодог байсан. Улмаар цар тахлын үед хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн орлогыг дэмжих байдлаар 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үүнийг иргэдийн зүгээс халамж хавтгайрлаа гэдэг. Гэвч хүүхдийн мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг. Иймд энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд л хүүхдийн мөнгө олгох бодлогын шилжилт хийсэн. Сүүлийн гурван жилийн турш өрхүүд хүүхдийн мөнгө авч дадал болсон. Иймд шууд хасах нь иргэдэд хүндрэлтэй. Тиймээс өрхийн сарын орлого нь 3.5 саяас дээш бол хүүхдийн мөнгө өгөхгүй байх зохицуулалт хийсэн. Зарим өрхүүдийн хувьд бүртгэлтэй холбоотой асуудал үүссэн. Мэдээллийн зөрүүг Цагаан сараас өмнө залруулахаар ажиллана. Улмаар хоёрдугаар сар гарсан бол нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг нь нөхөж өгнө. Түүнчлэн Цагаан сарын баяр болох гэж байгаа учраас гуравдугаар сарын мөнгийг урьдчилж нэг дор өгөхөөр бэлтгэлээ хангаж эхэлсэн" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
2 нэмэх 9 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?