Нийгэм
Г. Болормаа
Сэтгүүлч
Дарханы ШТС-д гарсан галыг унтраах боломжгүй учир Улаанбаатар, Эрдэнэт хотуудаас нэмэлт хүч хөдөлжээ
2022-12-01 16:23

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарч, Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа.

Тэгвэл Дархан-Уул аймгийн DBS телевиз үйл явлыг газар дээрээс нь дамжууллаа. Тус телевизийн мэдээлснээр "Нэг агуулах дэлбэрсэн. Галын нөлөөгөөр хажуугийн нөөцийн сав дахин дэлбэрч болзошгүй байгаа тул аюулгүй байдлыг хангаж хүмүүсийг талбайгаас гаргаж байна" хэмээсэн юм.

Одоогоор Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна.Тус аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Азжаргал "Тухайн 2000 тонны багтаамжтай сав 650 орчим литр шатахуунтай байжээ. Энэ нь 10-12 цагийн хооронд шатаж дуусах бөгөөд нэг аймгийн Онцгой байдлын анги унтрааж дийлэхгүй. Тиймээс Сэлэнгэ аймгаас нэмэлт хүч ирсэн, Улаанбаатараас мөн ирж байгаа.

Гэхдээ галыг унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хүчин чадлаар унтраах боломжгүй. Тиймээс Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан нааш хөдөлсөн.

Галд шатсан нөөцийн савнаас 30 метрийн зайд тус бүр нь 400 литр шатахууны багтаамжтай зургаан сав бий. Эдгээрийг халахаас сэргийлж хөргөх арга хэмжээ авч байна. Салхины чиг аюулгүй байгаа учраас иргэд сандрахгүй, тайван байхыг зөвлөж байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
3 хасах 5 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?