Ард түмний эв нэгдэл 3 сая монголчуудаас сонгогдох эрхэм Ерөнхийлөгч, төрийн эцэг таны манлайлал, үнэт зүйл, алсын хараанаас шууд хамаардаг. Гадаадад гагц улсаа төлөөлөхөөс илүү дотроо улс үндэстнээ бахархлаар нь өдөөж, эв нэгдэлд нь бэхэлж, эдийн засгаар нь дэмнэх үүрэг эрхэм төрийн тэргүүнд бий.Сүүлийн үед намууд хагарахаар хямардаг байсан нийгмийн ангал олныг цочроосон гэмт хэргийн сэдвүүдээр өргөжиж айл өрх бүр хямралын шинжтэй бодит аюул нүүрлэх боллоо.
Сагсан бөмбөгийн холбоог нэгтгэсэн шигээ салбар бүрийн мөргөлдөөнийг эцэслүүлж, нийгмийг турхирдаг, нэг нэгнийгээ үзэн ядуулдаг, дур дураараа асуудал үүсгэж, нийтийн сэтгэл зүйг хямраадаг байдалд та хориглолт саад биш хоноцын сэтгэлээр биш жинхэнэ монгол төрийн суу ухааныг үзүүлэх цаг болжээ.
Ерөнхийлөгчийн үүрэг улс төрд бага, улс үндэстэндээ асар ихийг харгалзан Үндэсний их баяр наадмаараа монголоо сэргээх омогших, бахархах эх орноо хайрлах үзлийг түгээхгүй бол залуус нь харьд дүрвэж үлдэгсэд нь үрсээ хэмлэх ёрын цаг үе үргэлжилж магадгүй байна.