Нийгэм
Г. Болормаа
Сэтгүүлч
Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
2022-12-19 15:58

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас энэ оны зургаадугаар сард баталсан.

Ингэснээр хувь хүний мэдээллийн нууцлалыг хадгалах, иргэний регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээлэл зэргийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулж, иргэний талаар ямар нэг мэдээлэл агуулаагүй, дахин давтагдахгүй иргэний бүртгэлийн дугаарыг ил харагдах бичилт хийх, төрийн байгууллагын үйлчилгээг авахад иргэний бүртгэлийн дугаарыг ашиглах боломжтой болжээ.

Өөрөөр хэлбэл иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна.
Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг шинэчлэн батлуулсан бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаас энэ сарын 13-ны өдрөөс шинэ загварын иргэний үнэмлэхийн бэлдцэд бичилт хийх ажлыг эхлүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (1)
2 нэмэх 2 =
202.55.188.114
2022-12-19 20:32
Иргэд харъяалал харгалзахгүй эмнэлэг,эмчээ сонгоод явчих юм бишүү, ялангуяа өрхийн эмнэлэгт иргэний үнэмлэхний харъяалал чухал бдг, олон хороодтой болчихсон байдаг.