Дэлхийн 150 гаруй улсад жил бүр зарладаг “Seeds for the Future” бол МХХТ-ийн үйлчилгээ үзүүлэгч Huawei компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгддэг тэргүүлэх ICT мэдлэг олгох хөтөлбөр юм. Хөтөлбөрийг бид 8 хоногийн турш амжилттай зохион байгуулсан бөгөөд “Seeds for the Future” сургалтад E-Mongolia академи, ШУТИС, Рояал олон улсын их сургууль, ЮНЕСКО-оос нийт 28 оролцогч хамрагдлаа.
Энэхүү хөтөлбөр нь оролцогчдод технологийн сургалт (5G, үүлэн технологи, хиймэл оюун ухаан гэх мэт), манлайллын курс, Хятадын соёлын мэдлэг, технологийн үзэсгэлэнгийн танхимд шууд зочлох, “Tech4Good” групп төсөлд оролцох, дэлхийн шилдэг үе тэнгийнхэнтэй соёлын солилцоо хийх зэрэг баялаг туршлагыг санал болгосон цогц эрчимжүүлсэн хөтөлбөр билээ.Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Huawei Монгол дахь салбарын захирал Андрэй Сун: “Өнөөдрийн байдлаар “Seeds for the Future” хөтөлбөр нь дэлхийн 150 улс орон, бүс нутгийг хамарч, 500 гаруй тэргүүлэх их, дээд сургуулийн 120,000 гаруй оюутныг хамруулсан байна. Энэхүү хөтөлбөрийг 2008 онд Тайландад дижитал шилжилтийг хурдасгахад Huawei компанийн тусламжийн нэг хэсэг болгон эхлүүлсэн.