Дэлхийд
Г. Болормаа
Сэтгүүлч
Украинд байшингаа халаах гэж оролдсон 9 хүн амиа алджээ
2022-12-02 09:27

Украины эрчим хүчний байгууламжид Оросын арми пуужингаар халдсанаар олон сая хүн тоггүй болсон. Байшин нь тоггүй болсон хүмүүс гэрээ халаах гэж байхдаа аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас амиа алджээ. Тодруулбал, сүүлийн 24 цагийн дотор есөн хүн галд өртөн амиа алдсаныг Украины онцгой байдлын албанаас Лхагва гаригт мэдээлжээ.

Украинчууд гэр байшиндаа цахилгаан үүсгүүр, лаа, хийн баллон ашиглах нь ихэсч байгаа тул түймрийн тоо ч нэмэгдсэн байна. Сүүлийн өдөр л гэхэд Украинд 131 түймэр гарсны 106 нь орон сууцны байшинд гарсан. Есөн хүн нас барснаас гадна найман хүн шархаджээ.

Онцгой байдлын албанаас украинчуудыг гэр орондоо анхаарал болгоомжтой байхыг, хүүхдүүдэд гал түймрийн эрсдэлийг тайлбарлахыг уриаллаа. Тус улс өдгөө эрчим хүчээ сэргээхээр тэмцсээр байна. Мягмар гаригийн өглөө цахилгааны алдагдал 30 хувь байсан бол Лхагва гаригийн өглөө 27 хувь болж бага ч болов буурсныг үндэсний цахилгаан сүлжээ оператор Укренегро мэдэгдэв.

Өвлийн улирал эхлэхтэй зэрэгцэн эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн. Цаг уурчдын мэдээлснээр нийслэл Киев хотод шөнөдөө агаарын хэм -6 хүрч буй бөгөөд цаашид ч буурах төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: REUTERS

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
0 нэмэх 1 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?