Улс төр
Г. Болормаа
Сэтгүүлч
Орон сууцны урьдчилгаа төлбөр, банкны баталгааг даатгалаар шийдэх хуулийг хэлэлцэв
2022-12-02 09:29

Үргэлжлүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх, бизнес эрхлэгчдийн хувьд 2.3 их төгрөгийн банкны баталгааг царцаах биш даатгалаар шийдэх талаарх зохицуулалтыг уг хуульд тусгажээ.

Тус хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцэх асуудал дууссан тул хуралдаан завсарлав.

17:31 2022/12/01

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр хууль санаачлагч ирээгүй тул хойшлуулав.

Уг хуулийн төслийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулжээ. Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрөл олгох, сунгах болон цуцлах шийдвэрээс гадна ажиллагааны үе шат явцын талаарх мэдээллийг ил тод нээлттэй түгээх, иргэд мэдээллийг цахим хэлбэрээр нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэх талаар эрх бүхий этгээдийн үүргийг илтгэсэн нэмэлт зохицуулалтыг тусгасан байна.

Зөвшөөрлийн тухай хуульд заасан 108 тусгай, долоон энгийн зөвшөөрөлтэй холбоотой стандартыг тусгайлан баталж, зөвшөөрөл эзэмшигч түүнийг заавал дагаж мөрдөх тулаар хуульд оруулжээ. Зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн байхыг шаарддаг, зөвшөөрөл олгоогүй тохиолдолд хураамжийг буцаан олгодоггүй зэрэг хийдэлтэй байдлыг өөрчилж, холбогдох зохицуулалтыг хуульд тусгажээ.

16:02 2022/12/01

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, гишүүдийн олонх дэмжсэн тул дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг төсөлд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорын зэрэг зиндаа, зэрэглэлийг ТӨ-III болгох талаар тусгасан байна.


УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тогтоол батлагдсанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын цалин болон эрх, үүрэгт өөрчлөлт орохгүй. Харин төрийн ёслолын эрэмбэ, зэрэг дэв л өөрчлөгдөнө гэдгийг хэллээ. Тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжив.

Үргэлжлүүлэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн үндсэн зорилт нь төр, хувийн хэвшилтэй урт хугацаанд түншилж дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар үйлчилгээний салбарт өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга хэрэгслийг бий болгох, урт хугацаандаа төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон давуу талыг бүрдүүлэхэд чиглэжээ. 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
7 нэмэх 9 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?