Дэлхийд
Г. Болормаа
Сэтгүүлч
"Баленсиага" бренд хүүхдийн хүчирхийллийг сурталчилсан уу?
2022-12-02 09:31

Испанийн загварын алдартай бренд "Баленсиага" өнгөрсөн сарын эхээр цацсан сурталчилгаагаараа сексийн нэг төрөл болох "BDSM"-ийг сурталчилсан гэх шүүмжлэлд өртжээ. Бамбарууш барьсан хүүхдүүдийн зургаар хийсэн сурталчилгаа нь Твиттер, Тикток зэрэг цахим сүлжээнд хүчтэй эсэргүүцэл дагуулж, хэрэглэгчид тус брендийг бойкотлох хэмжээнд хүрч томорсон байна. Учир нь бамбаруушийг чимэглэсэн тэлээн хэрэглэлийг голдуу "BDSM" сонирхогчид хэрэглэдэг аж.

Улмаар тус брендийн бүтээлч санааны захирлыг "педофил" /хүүхэд хүчирхийлэгч/, хүүхдийн бэлгийн мөлжлөгийг сурталчилсан гэж буруутгасан байна.

Үүнээс гадна "Адидас" брендтэй хамтарсан 2023 оны хавар/зуны цуглуулгад нь багтсан цүнхний зургийг инстаграмд нийтэлсний дараа мөн л шуугиан дэгджээ. Учир нь цүнхний дор байсан цаасан дээр АНУ-ын Дээд шүүхийн хүүхдийг садар самуунд уруу татах, хохирогч болохын эсрэг холбооны хамгаалалтыг нэмэгдүүлсэн ХАМГААЛАХ тухай хуулийг баталсан шийдвэр байсан аж.



Ингэснээр "Баленсиага" бренд санаатайгаар хүүхдийг "BDSM" сурталчилсан контентод ашигласан гэх хэрэгт оржээ.

Брендийн зүгээс Инстаграм сторигоор дамжуулан бамбарууштай сурталчилгаанд хүүхдийг оролцуулахгүй ёсгүй байснаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйжээ. Мөн тус сурталчилгааг хийсэн хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхээ мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ сурталчилгааны зургийг авсан гэрэл зурагчин Габриэле Галимберти хэргээс өөрийгөө холдуулсан мэдэгдэл хийжээ. Тэрбээр "Би Баленсиагагийн сонголтын талаар тайлбар хийх боломжгүй. Мөн би ямар ч байдлаар зураг авалтын бүтээгдэхүүн, загвар, тоноглолыг сонгох эрхгүй гэдгээ онцлон тэмдэглэх хэрэгтэй" гэсэн байна.

Сүүлийн өдрүүдэд барууны үзэлт хуйвалдааны онолчид стилист Лотта Волковагийн Инстаграм хуудаснаас хүчирхийлэл, сатаны дүр төрхийг харуулсан гэрэл зургуудыг брендтэй холбон тарааж эхэлжээ. Харин Лотта төлөөлөгчөөрөө дамжуулан 2017 оноос хойш "Баленсиага" брендтэй хамтарч ажиллаагүй гэдгээ мэдэгдсэн байна.

Түүнчлэн "Баленсиага" брендийг сурталчилж байсан реалити од Ким Кардашиан "Сүүлийн хэдэн өдөр би чимээгүй байсан, гэхдээ сүүлийн үеийн Баленсиагагийн кампанит ажилд дургүйцэж, уурлаагүйдээ биш" хэмээн Инстаграм, Твиттерт мэдэгдэл гаргасан. Тэрбээр тус бренд энэ хэргийн хариуцлагыг хэрхэн хүлээхээс шалтгаалан цаашид хамтарч ажиллах эсэхээ шийднэ гэсэн байна.

Харин Баленсиага арваннэгдүгээр сарын 25-нд цүнхний зурагтай холбоотойгоор "North Six, Inc". болон тайзны зохион бүтээгч Николас Дес Жардинсийн эсрэг 25 сая ам.долларын нэхэмжлэл бүхий шүүхийн зарга мэдүүлжээ. Тус нэхэмжлэлд шүүхийн баримт бичгийг Баленсиагад мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр зурагт оруулсан гэсэн байна. Харин энэ заргыг хэргээс зайлах оролдлого гэж зарим хүмүүс шүүмжилжээ.

Дес Жардинсын төлөөлөгч Габриэла Муссаиффын хэлснээр түүний үйлчлүүлэгчийг загварын ордон "хэргийн золиос" болгон ашиглаж байна. "Баленсиагагийн бүх хүмүүс зураг авалтад оролцож, пост, продакшны зураг бүрийг засварлах ажилд оролцсон" гэж Муссаифф Вашингтон Пост сонинд өгсөн мэдэгдэлдээ дурджээ.


"Newsweek" сэтгүүлд арваннэгдүгээр сарын 28-нд мэдээлснээр, Лондон хотын гудамжны нэгэн зураач Баленсиагагийн дэлгүүрийн ханан дээр хүүхдийн хүчирхийллийг сурталчилсныг нь эсэргүүцэн зураг зурсан байв.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
9 хасах 4 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?