40 дэх удаагийн "Болор цом" наадамд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Мягмарын Амархүү "Ургийн мод" шүлгээрээ тэргүүлж, эгшиглэнт эхийн хишигт найрагчаар тодорчээ.
“Болор цом” наадмын тэргүүн найрагчид Монголын Зохиолчдын эвлэлийн болор цом, мөнгөн шагнал болон наадмыг хамтран зохион байгуулагч МҮОНРТ Эгшиглэнт эх Янжинлхам бурхныг гардуулдаг уламжлалтай юм.
Мөн энэ удаагийн "Болор цом" наадамд:
Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Дэжидмаагийн Галсансүх "Сэтгэлзүйн тууриуд" шүлгээрээ дэд байр,
МЗЭ-ийн шагналт “Болор цом”-ын эзэн яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуш "1218 оны дурсгалд" шүлгээрээ гуравдугаар байр,
МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Лхагвасүрэнгийн Моломжамц, "Хуучин даавуу шиг" шүлгээрээ дөрөвдүгээр байр,
МЗЭ-ийн гишүүн Цэрэннадмидын Гончиг "Хайрын зовлон яг ямар вэ" шүлгээрээ тавдугаар байрт тус тус шалгарлаа.