Спорт
Г. Болормаа
Сэтгүүлч
Амжилтад хүрэх хүслийг бадраасан хөлбөмбөг
2022-12-02 09:45

Хорвоо дэлхийг хуйлруулсан хѳлбѳмбѳгийн дэлхийн аваргын тэмцээн олон хүнд баяр, бахдал, болон харууслын мэдрэмжийг хүчтэй төрүүлж байна. Түүнчлэн энэхүү спорт нь Монголын хүүхэд залуучуудыг хүссэн оргилдоо хүрч өөрийгөө илэрхийлэх хүслийг бадрааж, эрүүл биеийн хөгжил болоод ёс зүйтэй хүн байх суурийг бүрдүүлж байна.

Энэ ч утгаараа "Апекс капитал" компани нь Б.Чин-Оргил багш дасгалжуулагчаар удирдуулсан, Азийн хѳлбѳмбѳгийн холбооны гишүүн “Би си эйч Лайонс” хѳлбѳмбѳгийн клубтэй 2021 оноос хойш хамтран ажиллаж байна.

“Би си эйч Лайонс” хѳлбѳмбѳгийн клуб нь залуу тамирчдыг бий болгохын зэрэгцээ нийгэмд тустай иргэдийг бэлтгэхэд зорьж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр клубийн багш дасгалжуулагчид болоод хамтран ажиллагч байгууллагууд тамирчдын эцэг эхчүүдэд клубийн урт хугацааны тогтвортой хөгжих төлөвлөгөө, цаашдын зорилгын танилцуулсан арга хэмжээг зохион байгуулсан.

“BCH Lions” клуб нь “Brave Curious Humble” гэх утга агуулгатай ба

Brave - Зоригтой шийдэмгий үйлдлийг гаргах ба хамгийн чухал нь оновчтой байна.
Curious - Сониуч, шинэ зүйлд үргэлж соргог байж өөрийгөө тогтвортой хөгжүүлнэ.
Humble - Ёс зүйтэй, хүндлэлтэй, төлөв хүн байж бусдыг уриална.

Зөв, бүтээлч иргэнийг бэлтгэхэд гол тулгуур болно хэмээн үзэж эдгээр зарчмыг клубийн гол чиглэл болгон баримталж, клубийн удирдлага, тамирчин, хөгжөөн дэмжигч нар гэх мэт хамааралтай хүн бүр “BCH” зарчмыг эрхэмлэж амьдралдаа хэрэгжүүлэхийг уриалга болголоо.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
7 нэмэх 4 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Нийгэм
    "Цагдаагийн үнэмлэх үзүүлж, хяналтын камер шүүсэн иргэдийг шалгаж байна"
  • Нийгэм
    Зам дээр зогссон эзэнгүй автомашины хойноос мөргөж, амь эрсэджээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Улс төр
    Н.Учрал сайдын өргөн барьсан хуулийг баталлаа