Нийгэм
Г. Болормаа
Сэтгүүлч
С.Одонтуяа: Иргэд даарч, өлсөж байна. Нүүрсний хулгайн асуудлаа ярьж, ажлаа хийх хэрэгтэй
2022-12-02 10:01

Сүүлийн үед УИХ-ын чуулганы хуралдааны ирц хүрэхгүй байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүдэд хандаж үг хэллээ.

Тэрбээр "МАН сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөө эрх зүйн шийдэл, хууль журам болгох шаардлагатай. Үүнийг УИХ-ын чуулганд идэвхтэй оролцож байж хийх ёстой. Гэтэл олонхын бүлэг сүүлийн үед УИХ-ын чуулганд ирцээ бүрдүүлж чадахгүй байна.

Ирцээ бүрдүүлж чадахгүйгээс байнгын хороод хуралдахгүй байгаа. Өнөөдөр улс орны асуудал ямар байгаа билээ. Ийм үед МАН өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, чуулгандаа оролцохгүй байна вэ? Ялангуяа гол хууль болох Газрын тухай хуулийг хэлэлцэж байхад энэ танхимд 10 хүрэхгүй гишүүн байсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдээ чуулганд нь суулгадаг болгомоор байна. Орон нутгийн болон ардчиллыг гажуудуулсан асуудалд Ерөнхий сайд хуруу дүрж байна. Архангай аймагт иргэдийн хурал олонхоороо нэр дэвшүүлсэн, бүх шалгуурыг хангасан В.Мөнхбат гэж хүнийг Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр энэ хүнийг томилохоос татгалзсан. Энэ мэт тухайн орон нутгийн иргэдийн сонголтыг хүндэтгэхгүй байна. Та нар эрх мэдлээр хахаж байгаа. Ийм үедээ нэг аймаг, нэг сумын эрх мэдлийг хязгаарлаж битгий онигоонд орооч. Ажлаа хиймээр байна.

Иргэд даарч, өлсөж байна. Бидэнд хийх ажил их байгаа. Нүүрсний хулгайн асуудлаа ярихгүй юм уу. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар бараг тоо нь буруу юм ярьж байсан. Ингээд өнгөрөөхгүй шүү. Нүүрсний хулгайн асуудлыг ард түмэн бүгдээрээ сонсож байгаа. Эцэст нь хүртэл явна.

Дизель түлшгүй байгаагаас бүх уул уурхай зогсож байна. Татвар төлөгчид хаалгаа барьж байгаа. Гэтэл энд инээдэм болгоод суугаад баймааргүй юм" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
3 үржих 9 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?