Соёл урлаг
Г. Болормаа
Сэтгүүлч
С.Мягмар: Улсаас харж үзэх нь “сонгуульд ажиллаач, гавьяат өгье” гэх барьцаа болчихсон
2022-12-02 10:30

Соёлын яамнаас "Аж үйлдвэрийн IV хувьсгал ба соёлын бүтээлч үйлдвэрлэл" зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр “Боролдой” студийн захирал, найруулагч С.Мягмартай ярилцав.

КИНО УРЛАГ ДОТОР ДЭЛХИЙД ТАНИГДАЖ, МӨНГӨ ОЛЖ БОЛОХ ТОМ ХЭСЭГ БОЛ ХҮҮХЭЛДЭЙН КИНО

-“Соёлын бүтээлч сар” аян өнөөдөр хаалтаа хийж байна. Энэ хүрээнд маш олон үйл ажиллагаа зохион байгуулснаа албаныхан дурдлаа. Уран бүтээлч хүний хувьд эдгээр хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлгүүд танд хэр өгөөжтэй санагдаж байна вэ?
-Аливаа юманд сурталчилгаа хэрэгтэй. Орилж чарлаж, олон хүн хамруулахгүйгээр ажил үнэлэгдэхээ байчхаж. Улс төрд попууд орон зай эзэлж байгаа шиг, энэ талаар анхаарч ажиллахгүй бол хүмүүст хүрч чадахгүй дуусах эрсдэлтэй. Энэ талаас нь харвал зөв. Ер нь бол “Соёлын бүтээлч сар” бол цуглуулж харуулж, ярилцах л сар. Дараагийн жилийн төлөвлөгөөнд нэмэртэй.
Нэг төмрийн хойноос явж, өөрийгөө худалдах нь олигтой юм биш. Заавал ийм замаар биш, өөрсдөө орлогоо бүтээдэг байх тухай би ярьж байна.

Өнөөдөр хүүхэлдэйн киноны талаар маш сайн илтгэл тавилаа. Кино урлаг дотор дэлхийд танигдаж, мөнгө олж болох том хэсэг бол хүүхэлдэйн кино. Хүүхэлдэйн кинонд алдартай одууд, өндөр үнэ хэрэггүй. Гадаадаас асар их хөрөнгө оруулж болох хүүхэлдэйн киног анхаарч ярьж байгаад баяртай байна.

Нөгөөтээгүүр, мөнгө олохгүй юм бол бизнес хийгээд ямар хэрэгтэй юм. Бид 1990 он хүртэл мөнгө олохгүй ч гэсэн улсаас цалингаа авчхаад хүүхэлдэйн киногоо хийж, хэлэх үгээ дамжуулдаг байсан. Одоо бол улсаас харж үзнэ гэдэг нь бидний сонгуульд ажиллаач, гавьяат цол өгье гэх барьцаа болчихсон.

Үүнээс ангижрах гэж бид оролдож байна л даа. Нэг төмрийн хойноос явж, өөрийгөө худалдах нь олигтой юм биш. Заавал ийм замаар биш, өөрсдөө орлогоо бүтээдэг байх тухай би ярьж байна.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
2 хасах 6 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?