Дэлхийд
Г. Болормаа
Сэтгүүлч
Нью-Йорк хотын захиргаа харх устгал хариуцах “алуурчны зөн совин”-той хүнд жилийн $170,000-ын цалин амлав
2022-12-02 11:13

Нью-Йорк хотын захиргаа өчигдөр тус хотын хархны тоо толгойг цөөрүүлэх үүрэгтэй удирдах албан тушаалыг бий болгож, тохирох хүнийг хайж эхэлснээ зарлажээ.

“Мэрэгчдийн хор хөнөөлийг бууруулах газрын захирал” гэсэн нэртэй энэ албан тушаалыг хаших хүн мэдлэг, чадвар, туршлагаасаа хамаараад жилд $120,000-$170,000-ын хооронд цалин авах юм байна.

Хот төлөвлөлт, төслийн менежмэнтийн туршлага, бакалаврын зэрэгтэй хүн ажлын байрны шаардлагыг хангах гэнэ. Үүнээс гадна хувь хүн нь “хархыг үзэн яддаг”, “төрөлхийн харгис хатуу ауратай” байх шаардлагатайг онцолжээ.

“Нью-Йоркийн хархны тоо толгойг бууруулахын төлөө шийдэмгий тэмцэх хүсэл сонирхолтой, алуурчны зөн совинтой хүний мөрөөдлийн ажил” гэж шинэ албан тушаалаа хотын захирагч Эрик Адамс тодорхойлсон байна.

АНУ-ын хамгийн том хотын нэг том асуудал нь харх юм. Зарим албан бус тооцооллоор Нью-Йорк хот 9 сая орчим хархтай гэдэг.

1842 онд тус хотод зочилсон Английн зохиолч Чарльз Диккенс хархтай холбоотой зовлон бэрхшээлийн талаар гомдоллон бичиж байжээ.

Хотын захиргаа энэхүү хортой мэрэгчээс салах янз бүрийн арга хэрэглэж, жил бүр олон саяыг зарцуулдаг.

Нью-Йорк хотод бас “Rat Academy” нэртэй сургалтын байгууллага байдаг ба оршин суугчдад хархтай тэмцэх арга техник заадаг байна.

Гэсэн хэдий ч хархны тоо толгой огт буурахгүй байгаа. Энэ оны эхний есөн сарын хугацаанд хотын захиргаанд харх үзэгдсэн тухай 21,500 мэдээлэл ирсэн нь өнгөрсөн оны ижил хугацаанд ирсэн 18,000 орчим мэдээллээс өссөн үзүүлэлт болжээ.



Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
5 хасах 9 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?