Эрүүл мэнд
Г. Болормаа
Сэтгүүлч
“ЧӨЛӨӨТ БҮСҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2022-12-02 12:18

Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх дугуй ширээний уулзалт”-ыг 2022 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт тус уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод чөлөөт бүсүүдийг үе шаттай нээж хөгжүүлэх талаар тусгагдсан. ЭЗХЯ чөлөөт бүсийн хууль, эрх зүйг шинэчлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, удирдлага менежментийн зохицуулалтыг сайжруулах, хөрш орнууд, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудтай нягт хамтран ажиллах, улс хоорондын гэрээ хэлэлцээрийг сайжруулах зэрэг ажлуудыг цоо шинэ түвшинд гаргах зорилт тавин ажиллаж эхлээд байгаа”-г онцоллоо.
Уулзалтын эхний өдөр БНХАУ, Гүрж, Филиппин зэрэг улсуудын чөлөөт бүсийн асуудал хариуцсан мэргэшсэн ахлах менежерүүд өөрсдийн улс орны чөлөөт бүсүүдийн амжилттай хэрэгжсэн болон сургамжтай туршлага, төр- хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн хөрөнгө оруулалтаас олж авах боломж, санхүүгийн хувьд тогтвортой чөлөөт бүсүүдийг бий болгох, хөгжүүлэхэд тулгарч буй асуудлуудын талаар мэдээлэл өгч, харилцан санал бодлоо илэрхийлэн хэлэлцүүлэг хийлээ.
Хоёрдох өдрийн арга хэмжээнд “Монголын чөлөөт бүсүүдийн операторуудын өсөлт ба тогтвортой байдлын замын зураг” сэдвийн хүрээнд болж, хэлэлцүүлэг өрнүүллээ. “Замын-Үүд”, “Алтанбулаг”, “Цагааннуур”, “Хөшигийн хөндийн” чөлөөт бүсийн Захирагчид өөрсдийн удирдлагын бүтэц, хууль эрх зүйн орчин, одоогийн менежмент, газар олголт, дэд бүтэц, бүсүүдийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа.
Зочин илтгэгчид болох Бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн асуудал хариуцсан зөвлөх, БНХАУ, Гүрж, Филиппин улсуудын чөлөөт бүсийн асуудал хариуцсан ахлах менежерүүд улсынхаа чөлөөт бүсүүдийн бодлого, хуулийн хэрэгжилт, институци, хөрөнгө оруулалт, бүсийн үндсэн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ, үйл ажиллагааны засвар үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр, өмчлөл,удирдлага зохион байгуулалт, нэг цонхны үйлчилгээ, үйл ажиллагааны зөвшөөрөл олголт, лиценз, төр хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бизнес загварын жишээ зэрэг асуудлаар мэдээлэл өгч, харилцан санал бодлоо хуваалцан, туршлага солилцлоо.
Уулзалтын төгсгөлд оролцогч талууд цаашид хамтран ажиллаж, уулзалтаас гарсан дүгнэлт, зөвлөмж, зөвлөгөөнүүдийн өөрсдийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
3 үржих 3 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?