ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНООС САЛБАР ДУНДЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ (2022-2031) ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧДАД ТАНИЛЦУУЛЛАА.
Эдийн засаг, хөгжлийн яам, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албатай хамтран “Жендэр гэж юу вэ?, Жендэрийн мэдрэмжтэй бодлого, төсөл, хөтөлбөр талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г танилцуулав. Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч Б.Долгор тус стратеги төлөвлөгөөний шаардлага үндэслэл, зорилго зорилт, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын албаны салбар дундын бодлого, зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа нар удирдан явууллаа.