Улс төр
Г. Болормаа
Сэтгүүлч
Иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2022-12-05 11:20

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Засгийн газрын эсрэг, нүүрсний хулгайн асуудалтай тэмцэх жагсаал өчигдрөөс эхэлж, зарим иргэд Их тэнгэрийн ам руу явсан. Үлдсэн жагсагчид нь төв талбайг тойрч оройн 23:30 цаг хүртэл шаардлага тавьсан. Иргэдийн жагсаал ямар нэгэн шийдэлд хүрээгүй учир өнөөдөр /2022.12.5/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Жагсаалд оролцож буй залуус “Үнийн өсөлтийн тал дээр их бухимдалтай байна. Би хоёр жилийн өмнө дэлгүүр ороод 20 мянган төгрөгөөр хоёр тор дүүрэн хүнс авдаг байсан бол одоо нэг торч дүүрэхгүй болтлоо үнийн хөөргөдөл бий болсон. Монголд үнийн өсөлт маш их байна. Мөн нүүрсний хулгайн 440 их наядыг хураан авч 3,5 сая иргэндээ хувааж өгдөг бидний амьдрал сэргэх боломжтой. Засгийн газраас хүсэх зүйл нэг ч байхгүй болсон.

Бидний хувьд аймаг орон нутгийн төлөөлөл, төрийн бус байгууллага, эх орон гэж дугардаг хүн бүр нэгдэж огцруулъя. Тэгээд огцруулсны дараа бүх аймаг сумдаа төлөөлөл чадвартай хүмүүсийг цуглуулчихъя. Тэднийг огцруулаад ард түмний их хурлыг хийе. Дараа нь хууль, эрх зүй нийгэм цагдаа, шүүх, тагнуул ард түмнийг хамгаалах ёстой атал засгаас хараат байна. Үүнийг шийдэж цагдааг ард түмний төлөө үйлчилдэг болгох шийдлийг хайж байна. Энэ жагсч байгаа хүмүүс бүгд нэг зорилгын дагуу ирсэн байгаа” гэлээ

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
5 нэмэх 9 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?