Улс төр
Г. Болормаа
Сэтгүүлч
"Ч.Ундрамын талаар Ёс зүйн хороонд гомдол ирвэл хэлэлцэнэ"
2022-12-05 11:59

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр /2022.12.05/ МАН-ын бага хурал болон бусад цаг үеийн асуудалтай холбоотойгоор дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Нийгмийн сүлжээнд Ч.Ундрам гишүүнтэй холбоотой асуудал цацагдсан. Энэ бол цэвэр хувь хүний асуудал. Иргэд, сонгогчдын зүгээс ёс зүйтэй холбоотой асуудлаар Ёс зүйн хороонд өргөдөл гомдол өгвөл түүнийг тус хороо хэлэлцэнэ" гэв.

Мөн тэрбээр, МАН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Чингис бондын эргэн төлөлтийн талаар сангийн сайдын мэдээллийг сонссон. Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэх байсан ч агентлагийн дарга нь байхгүй учир хойшлууллаа.

МАН-ын бага хурал маргааш буюу арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах товтой байгаа. Хугацаанд өөрчлөлт ороогүй.

Жагсаал цуглаантай холбоотойгоор МАН-ын бага хурал хойшлох эсэх талаар яриагүй. Харин жагсаалыг хаанаас, ямар зорилготойгоор хийж байгаа, юуг хөндөж байгаа талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн.

Инфляци өндөр, үнийн өсөлт их, нүүрсний хулгаатай холбоотой асуудлаар иргэд бухимдах нь аргагүй. Тиймээс ирэх Даваа гаригт нүүрсний хулгайн асуудлаар сонсгол хийнэ.

Нүүрсний хулгай үнэхээр байвал түүнийг зогсооно. Энэ ондоо багтаж Биржийн хуулийг батлах төлөвлөгөөтэй байна. Хэрэв хууль батлагдвал хулгайг зогсоож чадна гэсэн үг. Ирэх долоо хоногт Засгийн газар, "Эрдэнэс тавантолгой" болон түр хорооны мэдээллийг нэгтгэж сонсоно. МАН-ын бага хурлаар генсекийг сонгох эсэх талаар одоогоор товлоогүй байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
9 үржих 1 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?