Жүжигчин Амбер Херд энэ жилийн эхээр экс нөхөр, жүжигчин Жонни Деппийн гаргасан нэр хүндэд халдсан гэх хэргийн шүүхийн заргад ялагдаж, их хэмжээний төлбөрийн өрөнд унасан. Тэгвэл тэрбээр АНУ-ын Виржиниа мужийн дараагийн шатны шүүхэд давж заалдах өргөдлөө өгсөн байна. Гэхдээ АНУ-ын шүүхээс Амберын гаргасан давж заалдах өргөдлийг үндэслэлтэй эсэхийг хэлэлцэж шийдвэрлэсний дараа шүүхэд хэрэг үүсэх гэнэ.
Өдгөө 36 настай Амбер өнгөрсөн сард давж заалдах өргөдлөө өгч, Деппийн хүчирхийлэлд өртсөн гэдгийг нь нотлох эмчилгээний зарим тэмдэглэлийг хассан нь шүүхийн шийдвэрийг шударга бус гарахад нөлөөлсөн гэж мэдэгджээ.
Өнгөрсөн зургадугаар сард болсон шүүх хуралд 56 настай Жонни Депп ялснаар 10,35 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулан авах болсон. Гэр бүлийн хүчирхийлэлд өрстөн гэж Амберын "Вашингтон пост"-д ярилцлага өгсөн нь экс нөхөр Жоннигийн нэр хүндэд халдсан гэж шүүх үзсэн юм.
Амберын өмгөөлөгчдийн зүгээс түүний хүчирхийлэлд өртсөнийг батлах хэд хэдэн баримтыг харуулсан 68 хуудас бичгийг шүүхэд өгсөн гэж мэдэгдэв. Мөн энэ улаагийн шүүхэд ялагдвал Амберын баг Их Британийн Дээд шүүхэд тусдаа зарга үүсгэнэ гэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK