Улс төр
Г. Болормаа
Сэтгүүлч
Д.Амарбаясгалан: Жагсаалыг өөр зорилгоор ашиглах, үймээн самуун дэгдээх аюул байдгийг Монголын ард түмэн мэднэ
2022-12-05 15:36

Жагсагчид хоёр дахь өдрөө жагсаалаа үргэлжлүүлж, Төв замын хөдөлгөөнийг хаагаад байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хэдий идэр есийн хүйтэн болж байгаа ч ард иргэд маань бухимдлаа илэрхийлж, нийгэмд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан УИХ, Засгийн газарт шаардлага тавьж байна. Ард иргэд бухимдах нөхцөл үүссэнтэй Засгийн газар санал нэг байна. Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессийн гэрээ, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалын асуудал, Эрдэнэс Тавантолгой болон нүүрсний бизнес тойрсон хулгайтай холбоотой олон асуудал нийгмийг бухимдуулж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ асуудлуудыг олон нийтэд ил болгох, шийдвэрлэж, хуулийн хариуцлага хүлээлгэхээр шамдан ажиллаж байна. ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 2017 оноос Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нэг мөргөцөг буюу 385 мянган тонн нүүрс алга болсон асуудлыг шалгаж байгаа. Эрдэнэс Тавантолгой болон жижиг Тавантолгойн хооронд нүүрсний зөрүү үүссэн асуудлын хариу өнөөдрийг хүртэл гараагүй байна. Өнөөдрийн байдлаар 15 албан тушаалтныг АТГ-т шалгаж байна.

Талбай дээр жагсаж буй иргэдийн тавьж буй шаардлагыг бид хүлээн авна. Олон нийтийн цугласан жагсаалыг өөр зорилгоор ашиглах, үймээн самуун дэгдээх оролдлого хийх аюул байдгийг Монголын ард түмэн мэднэ. Тиймээс жагсаалыг зохион байгуулж буй иргэдэд хандан яриа хэлцлийн журмаар аливаа асуудлыг шийдэх ёстой гэж хэлмээр байна. Засгийн газар аливаа асуудалд нээлттэй хандана. Тймээс Ерөнхий сайдын захирамжаар миний биеэр ахлуулан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа хүмүүстэй уулзаж, шаардлагыг хүлээн авч, хамтдаа асуудлыг шийдвэрлэхэд санаачилга гарган ажиллахаа илэрхийлье" гэв. 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
2 нэмэх 5 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?