Нийгэм
Г. Болормаа
Сэтгүүлч
Нотариатын гурван үйлчилгээг E-Mongolia-д нэвтрүүлнэ
2022-12-06 14:56

Гадаад орнуудад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрууд цахим нотариатын үйлчилгээг нэвтрүүлж байна. Тодруулбал, Монголын Нотариатчидын танхимтай хамтран дараах үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлнэ. Үүнд:

Нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлагаа,
Нотариатаар гэрчлүүлсэн тээврийн хэрэгслийн гэрээ,
Нотариатаар үйлдэл хийлгэсэн эсэх лавлагаа багтаж байна.
Дээрх үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн системд оруулж цахимжуулснаар гадаад оронд байгаа иргэдийн баталгаажуулж илгээсэн итгэмжлэлийг Монгол Улсад суугаа хүлээн авах төлөөлөгч нь E-Mongolia системээс авах боломж бүрджээ.


Хилийн чанадад үйлдсэн итгэмжлэлийг нотариатаас хүлээн авна.

Төлөөлүүлэгч иргэн итгэмжлэлийн зүүн доод буланд байрлах QR код болон үсгэн кодыг хүлээн авагчдаа илгээх бөгөөд уг кодоор нотариатч хэвлэж баталгаажуулан өгөх юм.


Тодруулга: Мөн дотоодод төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монголиа"-аар дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа тодорхойлолтыг төрийн байгууллага , албан тушаалтан нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй болсон. Үүнд, иргэний болон жолооны үнэмлэх, төрсний, гэрлэсний, нас барсны, оршин суугаа хаягийн, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зэрэг 74 лавлагаа тодорхойлолт багтаж байгаа юм.

Ингэхдээ нотариатын үйлчилгээ үзүүлсэн талаарх лавлагаа, тодорхойлолт, гэрээний цахим хуулбарыг олгох боломжийг хамтран бүрдүүлжээ. ,Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын нотариатчдын танхим хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
1 нэмэх 2 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?