ЕБС-ийн сурагчид будагнаас хорджээ. Тодруулбал, Төв аймгийн Зуунмод сумын "Хүмүүн" цогцолбор сургуулийн дунд сургуулийн барилгын засвар дуусаагүй байхад хичээлийг нь оруулсан байна. Үүний улмаас олон хүүхэд будагнаас хордож эмнэлгийн тусламж авчээ. Зарим хүүхдийн хордлого одоо болтол тайлагдахгүй, эмчилгээ хийлгэж байгаа аж