Х.Булгантуяа: Ямар нийгэмд амьдрахыг хүснэ, түүнийгээ бүтээлцэхийн тулд өөрөө хөдөлмөрлөх ёстой
2022-11-01 21:05

  “Аюулгүй байдалд Манлайлал ба Оролцоо уриатай “Нэн түрүүнд ХАБ-2022” чуулга уулзалт Эрдэнэт хотноо болж байна. Ажил олгогчдын манлайллыг сайжруулах ХЭМАБ-ын олон улсын стандартыг нэвтрүүлсэн сайн туршлагыг танилцуулж буй уулзалт 9-р сарын 14-нөөс эхлэн салбар хуралдаанаар үргэлжилсэн.

Чуулганы үр дүн, оролцогчдын санал санаачилгыг нэгтгэн танилцуулж, тодорхой шийдвэр гаргах уулзалтыг Эрдэнэт хотод зохион байгуулахаар болсон байна.  

Нэн түрүүн ХАБ-2022  чуулганыг зохион байгуулагч Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал Г.Баярмаа “11 дэх жилдээ  болж буй чуулганд ХАБЭА хуульд өөрчлөлт оруулах, ХЭМАБ-ын мэргэжилтнийг улсын хэмжээнд бэлтгэх, чадавхжуулах  шаардлагатай гэсэн олон санал ирсэн” гэж  онцлон хэллээ. Чуулганд цахим, танхимаар 3 мянга орчим хүн хамрагдаж, 1400 хүний санал хүсэлт иржээ.

 Жил бүр хөдөлмөрийн аюулгүй байдлын уулзалтыг зохион байгуулдаг ч тодорхой ахицгүй байдаг. Иймд хурлаас гарсан санал зөвлөмжийг хууль эрх зүйнд түвшинд анхаарах ёстойг оролцогчид сануулж байлаа.

Чуулганд Эрчим хүч, Уул уурхай, хүнд үйлдвэр, Эрүүл мэнд,  Хөдөлмөр нийгмийн хамгаалал гэсэн салбар яам, ХАБЭА-н үндэсний хороо, салбар зөвлөлүүд, зөвлөлийн гишүүд, МХГ, ХАБЭА-н салбарын мэргэжилтнүүд ,  Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилчид, ААНБ-ын удирдлагууд оролцлоо.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
7 нэмэх 3 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?