Нүүрсний гэх хэрэг болон Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл(ҮАБЗ)-д хүргүүлж байгаа шаардлагатай холбогдуулан Ардчилсан Нам(АН)-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Ш.Түвдэндорж "Нүүрсний хулгайч нарын нэрийг шударгаар зарлахыг шаардаж буй жагсагчдыг АН дэмжиж байгаа.
Арванхоёрдугаар сарын 4-ний өдөр эхэлсэн энэхүү жагсаал, цуглаан санамсаргүй үйл явдал биш. Үүнээс шалтгаалж хоёр хоногийн дараа буюу 6-ны өдөр болох байсан бага хурлаа эрх баригч намынхан хойшлуулсан.
Өөрөөр хэлбэл, нам доторх хоорондын зодооноос болж нүүрсний гэх хулгайг илчилсэн гэж үзэж байна.
Дотроо болж байгаа асуудлаа жагсаалаар шийдэх гэсэн нь бүтэлгүйдэж, энэ нь улс даяар шударга ёсны тэмцэл болж хувирсан. 2016 оноос хойш Засгийн эрхийг барьж байгаа МАН-ынхан бүх хулгай, луйвраа өөрсдөө хийсэн.
Энэхүү жагсаал нь хяналтаас гарсан учир МАН-ынхан АН руу бүх буруугаа чихэж байна.
Тиймээс Үндсэн Хуульд заасны дагуу улс төрийн бүх намыг тарааж, шинээр байгуулах нь зүйтэй. Гөлөг төөрүүлж байгаа мэт энэ ажлаа цааш үргэлжлүүлбэл манай намын зүгээс тэмцэх болно" гэж мэдэгдлээ.