Өнгөрсөн есдүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн долоодугаар хорооны нутагт ОХУ-ын Буриад улсын иргэн Д согтуугаар Монгол улсын иргэн Г-ын толгой хэсэгт алхаар олон удаа цохиж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэрэг гарсан.
Нийслэлийн прокурорын газраас тус гэмт этгээдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжсэн.
Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт хүнийг алсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ