Өнгөрсөн сард Украины хяналтад буцан ирсэн Херсон хотын төвд ОХУ хоёр дахь өдрөө дараалан агаараас цохилт өглөө. Энэ үеэр дэд бүтцийн чухал хэсгүүд бөмбөгдөлтөд өртсөний улмаас хот бүхэлдээ эрчим хүчгүй болжээ.
ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцийг онилон пуужингийн довтолгоогоо үргэлжлүүлсээр байгаагаас өвлийн ид хүйтэнд олон сая Украинчууд цахилгаан, дулаангүй хүнд нөхцөлд зутруу амьдарч байна.
Оросын агаарын довтолгооны үеэр Херсоны захиргааны төв байрнаас 100 метрийн зайд бөмбөг унасны улмаас барилга ихээр эвдэрч сүйджээ.
Эмнэлгийн тусламжийн цэг мөн цохилтод өртсөний улмаас 32 настай эмч болон 70 настай эрэгтэй амиа алджээ.
Мөн өдөр Украины хоёр дахь том хот болох Харьковын дэд бүтэц агаарын цохилтод өртлөө.
10 дахь сардаа үргэлжилж байгаа дайны уршгаар 18 сая хүн хүмүүнлэгийн тусламж авах шаардлагатай хүн нөхцөлд амьдарч байгааг хүний эрхийг хамгаалагчид хэлж буй.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский пүрэв гарагт Европын холбооны удирдагчдад хандан “Оросын эрчим хүчний терроризм”-ийг ялахад нь туслахыг уриалжээ.