Нийгэм
Г. Болормаа
Сэтгүүлч
С.Шаарийбуу: Би охиноо их санадаг, Санахгүй байхын аргагүй
2022-12-19 13:28

Малайз улсад хэрцгийгээр амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэрэг 16 жилийн дараа яллаа. Энэ талаар талийгаачийн аав С.Шаарийбуу мэдээлэл хийж байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд 12 удаа Малайз руу явж, удаа дараагийн шүүх хуралд оролцжээ.

Тэрээр, “Миний гэнэхэн охин тэр үеийн залуусын адил амьдрах гэж мэддэг чаддаг юмаараа зүтгэж явсан. Би охиноо их санадаг. Санахгүй байхын аргагүй. Өнөөдөр би түүнийгээ дурсаж нэг минут хүндэтгэл үзүүлье. Миний өмнөөс хэн ч уйлахгүй, хэн ч дуулахгүй. Энэ хугацаанд Эмнэсти, ХЭҮК, НҮБ-ын Хүний эрхийн хороо, ГХЯ, ХЗДХЯ гэх мэт байгууллагуудад нийт 300 гаруй өргөдөл бичжээ. Монголын бүх Хуулийн сайд, Гадаад харилцааны сайд нартай уулзаж, тэднийг тусална л гэж бодож явсан. Өнөөдрийг хүртэл би үхэж болохгүй шүү гэсээр салгалж ирлээ. Эцэст нь энэ хүмүүсийг дахин дахин шүүхийн өмнө дуудсан. Ганцхан уучлаарай гэдэг үгийг л хэлүүлэх гэж зүтгэсэн. Гурав хоногийн өмнө хэлсэн.

Охины минь хүү хөгжлийн бэрхшээлтэй байсан. Уйгагүй зүтгэсээр хүүгээ хана түшээд алхдаг болгосон. Хүүгээ бусдын адил гүйдэг болгоно гээд Малайзыг зорьсон. Үнэндээ мөнгөний төлөө явсан.

Би жирийн л багш хүн. Социализмын үед хөрөнгө хурааж чадсангүй, хоёр өрөө байр л байсан. Тиймээс охиндоо санхүүгийн хувьд тусалж чадаагүй. “Малайз улсын аюулгүй байдалд онц ноцтойгоор нөлөөлөх гадаадын тагнуулын эмэгтэйг устгах хэрэгтэй” гэдэг үүрэг өгсөн байгаа юм” гэлээ

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
9 нэмэх 7 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?