“Нүүрсний хулгайчдыг зарла” гэх залуучуудын жагсаал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Залуус Сүхбаатарын талбайд 17 хонож байгаа бөгөөд өдөрт 50-60 хүн хонож байгаа гэх мэдээллийг НЦГ-аас өгсөн.
Мөн залуучуудад зориулж СТӨ-г нээж, тэнд угаалгын өрөө орж, лайваа хийж, хоол цайгаа идэх боломжоор хангажээ.