Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хустайн даваа” гэдэг газар автын осол өчигдөр /2022.12.21/ гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Хустайн даваа”-ны хойд бэлд авто замын зорчих хэсгийн хажууд эзэнгүй орхиж явсан ачааны автомашины хойд талаас “Ранжер” загварын ачааны автомашин мөргөж, жолооч 59 настай иргэн автомашиныхаа бүхээгт хавчуулагдан нас баржээ.
Улмаар аврагчид 7 минут ажиллан цогцсыг гаргаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.