БНХАУ ирэх нэгдүгээр сарын 3-наас эхлэн хорио цээрийн дэглэмээ цуцлах талаар гаднын хэвлэлүүд мэдээлээд буй. Ингэхдээ хорио цээрийн дэглэмээ "0+3" бодлого болгож өөрчлөх аж. Ингэснээр гадаадаас ирсэн хүмүүс гурван өдөр дурын бүсдээ тусгаарлагдах юм байна. Одоо хэрэгжиж буй журмаар гадаадсс ирсэн зорчигчид тав хоног, тусгай тусгаарлах байранд тугаарлагдаад, дараа нь гурав хоног гэртээ хорио цээрийн дэглэмээ баримталж байгаа юм.
Тэгвэл энэ талаарх албан мэдээлэл манай улсын ГХЯ-нд ирсэн талаар тус байгуллагаас тодруулахад "БНХАУ хилээ нээх тухай дипломат шугамаар, албан ёсоор мэдээлэх ёстой. Одоогоор энэ талаарх албаны мэдээлэл ирээгүй байна. Хэрэв хил нээх эсвэл хөл хориогоо сулруулах тухай мэдэгдэл ирвэл олон нийтэд мэдээлнэ" гэсэн хариу өглөө.