Нүүрсний хулгайн хэрэгт оролцсон нэр бүхий хүмүүсийг зарлахыг шаардан төв талбайд 19 дэх өдрөө иргэд жагсаж буй. Тус жагсаалд жүжигчин У.Цогтбаяр идэвхтэй оролцож байгаа юм. Тэгвэл түүний эгч Н.Энхтуяаг “Жагсаал цуглааныг санхүүжүүлсэн” гэх үндэслэлээр цагдан хорьсон гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байна.
Энэ талаар У.Цогтбаяр өөрийн цахим хуудаснаа, “Дэлхийн шившиг үнэхээр эмгэнэлтэй…Удирдлага нь Улсаасаа хулгайлсан. Эрх баригчид нь Эх орноо тоносон. Иргэдээсээ ирээдүйг нь итгэл найдвартай нь хулгайлсан. Инээд хөөр, баярын настр, 12 сарыг минь ч хулгайлж, бүхнийг нүүрснийхээ хар хөөгөөр будчихлаа. Хараал идээсэй бүгдий нь. Албан шаарлага боловсруулсан, залууст сэтгэлээрээ тусалсан эгчийг, тууштай яваа залуу, суулт зарласан ах хүүг 461-руу өчигдөр шөнө өмгөөлөгчгүй 48 цаг байцаахаар ачаад аваад явлаа. Намайг турхирсан гэж байцааж байсан, төр харин албадан тарааж шударга иргэдийнхээ өөдөөс турхирлаа шүү дээ. Цагдаа ахаа та төрийн малгайгаа тайлаад ард иргэдийнхээ талд орчихож болохгүй юмуу. Та наргүй бол төрийн өндөр албан тушаалтнууд хэнч биш хэрээний хоолнууд” хэмээжээ.