Нийгэм
Г. Болормаа
Сэтгүүлч
"Давс, бодисын нөлөөгөөр цас, мөс хайлсан бол эргэж хөлдөхгүй. Машинуудын яндангаас туссан ус мөстөж, халтиргаа үүсгэдэг"
2022-12-23 13:39

Нийслэлийн нутаг дэвсгэрт халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, өнгөрсөн аравдугаар сараас хойш нийт 1966 тонн бодис, 2969 тонн давс цацжээ. Энэ сарын 22-ны байдлаар 1930 тонн бодис, 4337 тонн давсны нөөцтэй байна.

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас энэ жил 1000 тонн бодис, 2900 тонн давс нэмж авахаар худалдан авалтын гэрээ хийсэн бөгөөд нийлүүлэх шатанд ажил явж байна.

Өдөрт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зам, талбайд 10-60 тонн давс цацдаг аж. Халтиргаа, гулгаа үүсээд байгаа шалтгааныг Улаанбаатарын Захирагчийн ажлын албаны Хөрс, орчны бохирдол, ариутгал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал “Замын өгсүүр болон уулзвар, байшингийн сүүдэртэй хэсэгт цас, мөс тогтоод халтиргаа үүсэж байгаа. Мөн автомашины түгжрэл ихээр үүсдэг хэсэгт яндангаас гарч буй ус замд тогтоод халтиргаа, гулгаа үүсэх гол шалтгаан болж байгаа. Цас орсон тохиолдолд тухай бүрд нь арга хэмжээ аваад давс, бодисоо их хэмжээгээр цацдаг” гэж тайлбарлав.

Нийслэлийн 13.2 сая метр, квадрат зам талбайд давс, бодис цацаж, цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг аж. Үүний 30 хувийг Хот, тохижилтын газар, үлдсэн 70 хувийг дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компаниуд болон хувийн хэвшил хариуцдаг байна.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
2 хасах 5 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?