Нийгэм
Г. Болормаа
Сэтгүүлч
Д.Амарбаясгалан: Ирэх оны нэгдүгээр сарын 1-н гэхэд мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг 11 яаманд шилжүүлнэ
2022-12-23 13:41

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрыг/МХЕГ/ татан буулгах шийдвэр Засгийн газраас гарсан. Тус байгууллагын чиг үүргийг 11 яаманд шилжүүлэхээр болжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын чиг үүргийг орон тооны хязгаартайгаар 11 яаманд шилжүүлэх ажил 2023 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд хийгдэнэ.

Урьдчилсан байдлаар:

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
Барилга, Хот Байгуулалтын Яам
Соёлын Яам
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам
Зам, Тээвэр Хөгжлийн Яам
Эрүүл Мэндийн Яам
Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам
Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам
Эрчим Хүчний Яам
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам
Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яаманд мэргэжлийн хяналтын чиг үүргүүд очно.
Үндсэн хуулиар Монгол Улсын төр нь иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүргийг хүлээдэг. Тиймээс хүний эрүүл ахуй, амь нас, байгаль орчны аюулгүй байдалтай холбоотой хяналт төрд үлдэх ёстой. Эдгээрээс бусад төрлийн хяналтыг төрөөс хувийн хэвшлийн байгууллагууд болон ТББ-уудад шилжүүлж, тэр замаар хяналт шалгалтыг тавьдаг болно.

Ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаас Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийг УИХ-д өргөн барих гэж байна. Ингэснээр мэргэжлийн холбоод байгуулагдах хууль, эрх зүйн боломж бүрдэнэ.

Жишээлбэл ресторан, зоогийн газрын үйл ажиллагааг явуулж буй байгууллагууд бус энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн иргэд нийлээд мэргэжлийн холбоог байгуулж байгаа. Худалдаа аж үйлдвэрийн танхимын хууль батлагдсанаар энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа ААН-үүд нэгдээд мэргэжлийн холбоо байгуулж, хяналт шалгалтын чиг үүргийг төрийн зүгээс шилжүүлэхээр болж байгаа. Ингэснээр төрөөс ААН-үүдэд үзүүлдэг дарамт шахалт, хүнд суртал арилна" хэмээн тайлбарлав.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
1 хасах 4 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?