Нийгэм
Г. Болормаа
Сэтгүүлч
Ирэх нэгдүгээр сарын 10-н гэхэд 100 автобусыг БНХАУ-аас Улаанбаатарт хүлээн авахаар тохирчээ
2022-12-26 11:57

Нийслэлийн нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл хийгдэж буй. Ирэх онд 100 шинэ автобусыг БНХАУ-аас авна.

Энэ талаар НЗД-ийн хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “2023 оны нэгдүгээр сарын 10-н гэхэд 100 автобусыг Улаанбаатар хотод хүлээн авахаар гүйцэтгэгч талтай тохирчээ. Одоогоор шинээр оруулж ирэх автобусны үйлдвэрлэлийн гүйцэтгэл 80 хувьтай байна. Хил дээр асуудал үүсэхгүй бол хугацаандаа амжина. Харин үлдэгдэл 124 автобусыг хоёрдугаар сардаа багтаан оруулж ирэх юм” гэв.

\Манай улс энэ оны зургаадугаар сард БНХАУ-аас 60 шинэ автобус авсан. Уг автобуснууд нь зорчигч болон жолоочийн аюулгүй байдалд зориулсан тоноглолтой, Монгол орны цаг уурт тохирохуйц, -45 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул өвөл цонх цантахгүй давуу талтай хэмээн мэдээлж байв. Ирэх онд энэхүү онцлог бүхий автобусыг авах юм байна.

24 болон түүнээс дээш суудалтай, 45-аас дээш хүний багтаамжтай нийтийн тээврийн шинэ автобусыг импортын гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр хуульчлагдаад байгаа билээ.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
4 үржих 4 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?