Улс төр
Г. Болормаа
Сэтгүүлч
Ирэх онд хотын дарга Д.Сумьяабазар өөрийн PR-д 2,8 ТЭРБУМЫГ төсөвлөжээ
2022-11-26 23:23

Хотын дарга Д.Сумьяабазар ирэх оны төсвийн төслөө НИТХ-д өргөн бариад байгаа билээ. Тэгвэл хотын даргын үрэлгэн, оновчгүй зардлын задаргаа олон нийтэд, цахим орчимд нэлээдгүй шүүмжлэлийг дагуулж байна. 2023 оны нийгэм, эдийн засгийн амаргүй цаг үеийг нийслэлчүүдийнхээ амьдрах орчинг сайжруулахын төлөө бус өөрийн ПиАр, тахин шүтэгчдийнхээ төсөл, хөтөлбөр рүү тэрбум, тэрбумаар нь урсгахаар болсон нь харамсалтай.
Тухайлбал, Хотын дарга ирэх онд “Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар”-таа 2,8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл өөрийн ПиАр, магтах зардалдаа иргэдийн татвараас 2,8 тэрбумыг зарцуулна гэсэн үг юм.
Үе үеийн хотын дарга нараас Д.Сумьяабазар хамгийн их өртгөөр өөрийгөө магтуулах төсвийг баталсан засаг дарга болоод байгаа юм.
ЗДТГ-аас “Нийслэлийн 2023 оны төсвийн жил”-д зарцуулах зарлагын нийт хэмжээг 1,032,614,919.0 мянган төгрөг буюу 1 их наяд төгрөг байхаар тусгажээ.
Харин үүний 1,011,753,888.0 төгрөг буюу 1 их наяд төгрөгийг нь хотын дарга Д.Сумъяабазарын зарцуулах аж.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
9 хасах 3 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?