Улс төр
Г. Болормаа
Сэтгүүлч
Хотын ерөнхий менежер Д.Ганболдыг ажлаас нь чөлөөлжээ
2022-12-28 15:03

Хотын ерөнхий менежер Д.Ганболдыг өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг нийслэлийн халтиргаа гулгааг арилгахад анхаарч, оновчтой зохион байгуулалт хийж чадаагүй, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр чөлөөлөсөн байна. Тодруулбал, нэг тэрбум төгрөгийн давс бодисын тендер зарлах ёстой ч зарлаагүй, зохион байгуулалт хийгээгүй, хугацаа алдсан гэх асуудал үүсжээ.

Д.Ганболдын тухайд 2016-2020 оны УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм. Улаанбаатар хотын Налайх районы Ардын хурлын гүйцэтгэх захиргаанаас ажлын гараагаа эхэлсэн тэрээр эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар өнгөрөгч баасан гарагт дүүргийн удирдлагуудтай уулзаж, “Даваа гараг гэхэд хотын халтиргаа, гулгааг бүрэн арилга” гэсэн үүрэг чиглэл өгсөн юм. Гэвч хотын даргын үүрэг, чиглэл өнөө ч биеллээ олоогүй, нийслэлийн халтиргаа, гулгаа багасаагүй хэвээр байна. 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
2 үржих 2 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?