Перу улсад олсоор баглуулж, гараараа нүүрээ халхалсан, олон зуун жилийн настай нэгэн нууцлагдмал мумми олджээ.
Тус улсын Сан Маркосын үндэсний их сургуулийн археологичид 2021 онд Перугийн нийслэл Лимагаас 15.5 км-ийн зайд орших Кажамаркилла гэх дурсгалт газраас сайн хадгалагдсан дээрх муммиг олсон байна.
Археологичид тус муммиг 800-1200 жилийн настай гэж тооцоолжээ.
Муммиг анх харахад олсоор баглаж, хүч хэрэглэсэн мэт жихүүдэс төрүүлэхүйц харагдаж байгаа ч судлаачид үүнийг Перугийн эртний оршуулгын заншил гэж үзжээ.
Булшинд мөн шаазан эдлэл, хүнсний ногооны үлдэгдэл, чулуун багаж байсан аж.