Дэлхийд
Г. Болормаа
Сэтгүүлч
REUTERS: Путинийг дүрсэлсэн шивээстэй Оросын балетын бүжигчний тоглолтыг Италийн театр цуцлажээ
2022-12-31 10:49

Цээж, мөрөндөө ОХУ-ын ерөнхийлөгч Путинийг дүрсэлсэн нийт гурван шивээстэй Оросын балетын бүжигчний тоглолтыг цуцалж байгаагаа Италийн театр өчигдөр зарлажээ.

Нэгдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Милан хотын Арчимбольди театрт Сергей Полуниний тоглолт болохоор төлөвлөгдсөн ч сошиал ертөнцөд Украины дайныг шүүмжилсэн хүмүүсийн эсэргүүцэл улам эрчимжсэн тул тоглолтыг цуцлахаас өөр аргагүй болсноо театрын захиргаа мэдэгджээ. Полуниний тоглох “Распутин” балет 2019 онд төлөвлөгдсөн байсан ч цар тахлын улмаас хэд хэдэн удаа хойшлогдож байсан юм.

Дэлхийн бүжгийн ертөнцөд нэр хүндтэй уран бүтээлч болох Полунин нь Украинд төрсөн ч 2018 онд ОХУ-ын иргэн болж байжээ.

Есдүгээр сард тэр Узбекистанд аялан тоглохдоо Украинд амиа алдсан орос цэргүүдийн дурсгалд зориулж цэргийн дүрэмт хувцастай бүжиглэж байв. Тухайн үед түүнийг төлөвлөгөөнөөс гадуур үйлдэл үзүүлсэн гэж Узбекистаны эрх баригчид буруутгаж байжээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
0 хасах 7 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?