Нэр бүхий хийдийн Тэргүүн лам “Бузрыг чинь арилгана” хэмээн эмэгтэйчүүдийг хүчинддэг байсан гэх мэдээлэл өнгөрөгч долоо хоногт олон нийтийн цахим сүлжээнд түгээд буй.
Ингэхдээ нэгэн эмэгтэй гэртээ ламын эл үйлдлийг камер тавьж баримтжуулж авсан гэх мэдээлэл гарсан юм. Тэгвэл эл хэрэгт ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.