Нийгэм
Г. Болормаа
Сэтгүүлч
Ж.Сүхбаатар сайд замын хөдөлгөөний танхайралтай тэмцэнэ гэв
2023-01-02 17:09

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар замын хөдөлгөөнд саад учруулж, түгжрэл бий болгодог танхайчуудтай энэ оноос эхлэн ширүүхэн тэмцэх амлалтыг нүүр хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Тэрбээр энэ талаараа “Энэ онд Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах олон ажлуудыг бодитоор хэрэгжүүлж эхлэх болно.

Нийтийн тээврийн салбарыг 2023 онд өөд татаж цогц шийдлээр сэргээх, хот төлөвлөлтийг тодорхой болгон хуульчлах, төвлөрөл сааруулах, түгжрэл бууруулах чиглэлээр төрийн зохицуулалтын шинэ орчин бүрдүүлэх. Зам дэд бүтцийн ажлуудыг эрчимтэй хийх, замын хөдөлгөөний танхайралтай тэмцэж, хяналт-зохицуулалтыг хүчтэй болгох. Иргэд, хувийн хэвшлийн сайн дурын оролцоо, санаачилгыг дэмжих, олон нийтийн хандлагад өөрчлөлт оруулах бодлогын зорилтуудаа хэрэгжүүлэхэд 2023 он хамгийн чухал гарааны жил.

Олон арван жил хуримтлагдан ужгирсан төвлөрөл, түгжрэлийн зовлон бэрхшээлийн эсрэг нийтээрээ хувь нэмрээ оруулж, хамтдаа үр дүн гаргацгаая” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
3 хасах 4 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?