Монгол Ардын Нам/МАН/ өнгөрсөн онд Бага хурлаа хийж нарийн бичгийн дарга нараа сонгосон тухай бид мэдээлж байсан.
Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалыг гадаад харилцаа хариуцсан, Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяаг сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар томилсон юм.
Харин орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатарыг сонгосон. Уул уурхайн дэд сайдын хувьд МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга болсон учир албан ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ.