Нийгэм
Г. Болормаа
Сэтгүүлч
НӨАТ-ын буцаан олголтыг 20-ноос хойш олгоно
2023-01-04 09:50

Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ гэв. Өнгөрсөн сарын буцаан олголтоосоо 18 мянга 290 иргэн нийт 223.2 сая төгрөгийн авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн, үл хөдлөх эд хөрөнгийн, газрын зэрэг албан татвараа төлсөн. Энэ сар ч мөн иргэд буцаан олголтоороо татвараа төлөх боломжтой байна.

Буцаан олголтод 2022 оны 10-12 дугаар сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг нэгдүгээр сарын 11-ний 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн баримтын дүн хамаарна. Мөн НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 18-нд болно. Сугалааны тохиролд:

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авах юм.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
3 нэмэх 1 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?