Тайландад ирэх зорчигчдоос коронавирусний вакцинд бүрэн хамрагдсаныг баталгаажуулсан гэрчилгээ шаардана гэж тус улсын Иргэний нисэхийн удирдах газар мэдэгджээ.
Энэхүү журам нь “Тайландын цагаар нэгдүгээр сарын 9-ний даваа гаргийн 01:00 цагаас хэрэгжиж эхлэх бөгөөд энэ сарын эцэс хүртэл хүчинтэй байх ажээ.
Тус улсын Иргэний нисэхийн удирдах газраас мэдээлснээр, 18-аас дээш насны зорчигчид нислэгт бүртгүүлэхдээ ДЭМБ болон Тайландын Нийгмийн эрүүл мэндийн яамнаас баталсан вакцинуудыг хийлгэсэн тухай эсвэл 180-аас доошгүй хоногийн өмнө авсан “COVID-19”-өөс эдгэрсэн гэрчилгээг үзүүлэх ёстой. Вакцин хийлгээгүй хүмүүсээс вакцинжуулалтаас татгалзах болсон шалтгааныг тайлбарласан бичиг шаардана.
Харин Тайландаар дамжин бусад улс руу зорчиж буй транзит зорчигчид гэрчилгээ үзүүлэх шаардлагагүй байна.
Тайландын эрх баригчид цар тахлын улмаас гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхэд тогтоосон бүх хязгаарлалт болон онц байдлын дэглэмийг 2022 оны 10 дугаар сарын 1-нд цуцалж, тус улсад ирж буй хүмүүс “COVID-19”-ийн вакцинжуулалтын гэрчилгээ, шинжилгээний хариу үзүүлэх шаардлагагүй болсон байсан юм.