УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өчигдөр Байнгын хорооны хуралдаанд согтуу оролцож Б.Пүрэвдорж гишүүнтэй маргалдаж заналхийлсэн тухай мэдээлэл гарсан.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Над руу зөндөө л хашхирдаг. Ганц удаа хашхирсныг нь сэтгүүлчид онцлоод байх шиг байна. Э.Бат-Амгалан гишүүнийг согтуу байсан эсэхийг мэдэхгүй. Намыг нь шүүмжилсэн болохоор бухимдаж, хашхирсан байх. Насаараа намаар явсан хүн болохоор бухимдаа биз. Би бол гомдолгүй байгаа. Угаасаа л өдөр болгон над руу хашхирдаг” гэв.