Дэлхийн хамгийн баян хүн Бернар Арно өөрийн охин Дельфинаар тансаг хэрэглээний LVMH эзэнт улсын хоёр дахь том салбар нь болсон Christian Dior загварын ордныг удирдуулахаар болжээ.
Дельфина гүйцэтгэх захирлын зэрэгцээ Dior ордны төлөөлөн удирдах зөвлөлийг толгойлно гэж Бернар Арно өчигдөр мэдэгдлээ. Тэр нийт €382 тэрбум еврогоор үнэлэгдсэн нэгдлээ шинэчлэн өөрчилж байгаа аж. Одоо Louis Vuitton ордны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, брэндийн бүтэээгдэхүүнийг хариуцаж байгаа Дельфина Арно ирэх хоёрдугаар сарын 1-нд шинэ ажилдаа орох юм
Өнгөрсөн сард Бернар Арно өөрийн хүү Антуаныг Christian Dior SE холдингийн ерөнхий захирлаар томилсон юм. Холдинг нь LVMH нэгдлийн хөрөнгийн 41 хувь мөн саналын эрхийн 56 хувийг эзэмшдэг.