Пакистанд сураггүй алга болсон өсвөр насны охид BTS-тэй уулзахаар зугтсан гэж тус улсын цагдаагийн газраас мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт алга болсон 13-14 насны хоёр охиныг K-pop хамтлаг BTS-тэй уулзахаар Өмнөд Солонгос руу явж байхад нь буюу гэрээс нь 1200 км гаруй зайтай Лахор хотоос олжээ. Охид өнгөрсөн бямба гарагт Карачи хотоос сураггүй алга болоход тэдний гэрт нэгжлэг хийх үеэр BTS хамтлагтай уулзахаар Өмнөд Солонгос руу аялахаар төлөвлөж байсан өдрийн тэмдэглэлийг нь цагдаа нар олсон байна.
Өдрийн тэмдэглэлээс нь тэднийг галт тэрэгний цагийн хуваарийг дурдаж, мөн өөр найзтайгаа зугтахаар төлөвлөж байсныг олжээ.Мөн цагдаагийн газраас эцэг эхчүүдэд хандан “Хүүхдийнхээ дэлгэцийн цагийг хянаж, юу үзэж сонирхож байгааг анхаарч байгаарай” хэмээн уриалжээ.
Эх сурвалж: CNN