АН-ын ҮБХ өнөөдөр болж байна. Өнөөдрийн хуралдаанаар намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх бөгөөд намын шинэ дүрмийг баталсны дараа АН-ын даргыг сонгох сонгуулийг энэ сарын 17-нд зохион байгуулах юм.
Тэгвэл энэ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Гүндалай, “АН-ыг Монголын нийгэмд нэр хүндийг нь өргөж, ялалтад хүргэх хүн хэрэгтэй. Тийм учраас би АН-ын даргад нэрээ дэвшүүлж байна. Өөртөө итгэлтэй байгаа. Би өмнө нь АН-ыг ядарч явахад нь ялалтад хүргэж байсан түүхтэй хүн. Намайг нэр дэвших бүрд- шударга бус үйл явдал болж ялагддаг. Гэхдээ үнэн үргэлж ялна. Цаашлаад 2024 оны сонгуульд нэр дэвшинэ” хэмээв.