Эдийн засаг
Г. Болормаа
Сэтгүүлч
"Капитал" банк дампуурсан ч долларын хадгаламжтай байсан хоёр хүний мөнгө өссөөр байна
2023-01-17 15:09

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулах үйл ажиллагааны талаар “Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн мэдээллийг сонслоо. Хоёрхон харилцагчийг эс тооцвол "Капитал" банкны дампуурлаас болж хохирсон иргэдийн хохирлыг барагдуулж дуусчээ. Энэ талаар эрх хүлээн авагч хэлэхдээ "Олон сая ам.долларын хадгаламжтай хоёр харилцагч байсан. Энэ хоёр харилцагч ам.доллар хадгалуулсан мөнгөө ам.доллароор тооцож авна гээд гурван шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Эрх хүлээн авагчийн хувьд 2022 онд зөрүүлээд ханшийн өсөлтөөс эхлээд олон хүндрэл байна гээд гомдол гаргасан. Дээд шүүх "Энэ хүмүүс ам.доллар хадгалуулсан байна. Ам.доллароор тооцож мөнгийг нь олго" гэсэн. Ханш өсөхийн хэрээр манай өр төлбөр нэмэгдсээр байна" гэлээ.


Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
3 нэмэх 2 =