Ардчилсан нам энэ сарын 19-нд намын даргаа сонгож, Их хурлаар батламжилахаар тогтож, даргад нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр /2023.01.18/ 10.00 цагт эхэлсэн билээ.
Одоогийн байдлаар Одоогийн байдлаар Ардчилсан намын даргад Сангийн сайд асан С.Баярцогт, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа болон УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, АН-ын гишүүн М.Чимэддорж нар өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд буй билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Гүндалай “АН түүхэндээ эмэгтэй даргатай байж үзээгүй. Эмэгтэй даргатай байж үзье гэвэл З.Нарантуяаг, шулуун шударга үгтэй, шуналгүй эрэгтэй улс төрч гэвэл Гүндалайгаа дэмжих юм даа” хэмээн жиргэжээ.