АН-ын ҮБХ-ны хуралдаан болж байна. Хуралдаанаар АН-ын даргыг сонгож, өдөр Их хурлаараа батламжлах юм. АН-ын даргад УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр, С.Баярцогт, З.Нарантуяа нар албан ёсоор нэр дэвшиж байгаа. Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа З.Нарантуяаг дэмжиж, нэрээ татсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр “Өнөөдөр хэвлэлгүй бол би өрсөлдөгч рүүгээ илүү хатуу үг хэлэх байсан байх. Зургаан жилийн дараа АН-ын дарга болохоор явж байгаа нь миний амбиц биш. Би нэгдлийн төлөө зогсож байна. Би та бүхэнд сонголт өгөхийн төлөө зогсож байна. Би та нартай хамт ардчиллаа авахын төлөө зогсож байна. Бидний маргаашийнхаа сонгуульд шууд нэгдэх ёстой. Улс орноо шударга байлгахын тулд ядаж л нам дотроо шударга байя” хэмээлээ.